Н.Батбаяр сайдаас болж “Гудамж” төсөл зогсоно

1553t2ivmdephv04ogcev7muo7Чингис бондын мөн­­­гөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх
Б.Батболдын гарт очсон

Сүр дуулиантайхан эхэлж байсан “Гудамж” төс­­­­лийн ажил зогсох дээрээ тул­­жээ. Харин энэ асуудал эрх баригчдын дунд багагүй маргаан дагуулж эхлээд байгаа юм байна.
Тодруулбал Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөн­гөнөөс нэг ч төгрөг гар­гахгүй” гэж хэлсэн нь хо­тын захирагч Э.Бат-Үүлийн уурыг хүргэснээс үүдсэн аж.

Уг нь Чингис бондын хө­рөнгөөр Нийслэлд хийгдэж байгаа томоохон бүтээн бай­­­­гуулалт бол “Гудамж” тө­­сөл байсан. Эл үйл явд­лыг зарим нэг улстөрчид “Бондын хөрөнгийг дураа­раа захиран зарцуулж суугаа Н.Батбаяраас болж төс­лийн ажил бараг зогсох юм шиг байна.

Уг нь Засгийн газрын 71 дү­гээр тогтоолоор Эдийн зас­гийн хөгжлийн яам­­ны харьяа томоохон дэд бүт­цийн төслүүдийг шуур­­­хай хэ­рэг­жүүлэх зо­рил­­гоор “Гу­дамж” төслийг хэрэг­жүүлж үүний хүрээнд Улаан­­­баа­тарын түгжрэл их­тэй 33 уулз­­варыг шинэч­лэх, Туул голын дагуу 30, Сэлбэ го­лын дагуу 28 км хурдны зам байгуулахаар ажлаа эх­лүүлсэн нь Ши­нэч­лэлийн Зас­гийн газ­рын нүүрийг тахалж байгаа цорын ганц бүтээн байгуулалт юмсан” гэж байв.

Мөн зарим хүмүүсийн яриагаар бол “Гудамж” тө­сөлд иргэд ам сайтай бай­гаа ч энэ сайшаал маг­­таал Эдийн засгийн хөгж­лийн яам руу биш, хотын удирдлагад ихэнхдээ хаяг­лагдаж байгаа гэнэ.

Тиймээс бондын хөрөн­гийг их хэм­жээгээр зар­цуул­сан нь өөрт нь улс төрийн нэмэх оноо авчрах биш хотын дар­гын рейтингийг өсгөхөд зо­риулагдаад байгаад сайд эгдүүцэж эхэлсэн гэж ярих хүмүүс ч байна.

Мэдээж энэ бүх үйл яв­далд олон хүн эргэлзээд байгаа юм. Тухайлбал өн­гөрсөн оны хоёрдугаар са­рын 7-ны өдөр Засгийн газар 81 дүгээр тогтоолоороо “Гудамж” төслийг баталж, санхүүжилтийг нь шийдэж байсан.

Гэтэл ердөө сар хүрэхгүй хугацаанд “Жагсаалтад өөрч­­­лөлт оруулах тухай” 90 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолд ху­дал­­дан авах ажил­лагааны хэрэг­жүүлэх төсөл арга хэм­­­жээний жаг­саалтаас 38 нэр төрлийн төсөл арга хэм­жээг хасч, тендер шалга­руулахгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэхээр заажээ.

Тиймээс дээрх хачирхал­тай тогтооол гарснаас хойш төслийн ажлыг ах дүү амраг садан, найз нөхдөдөө шууд ногоон гэрлээр авч өгөх тендергүй төслийн эрх зүйн орчинг бүрдүүллээ гэж их л хэл ам гарч байсан.

Үүний дараа төсөлд ямар компани орж ажиллах тухай мэдээлэл ч тухайн үед хомс байсан ч төслийн ажлыг хэн гэдэг эрхэм авсныг бид төвөггүй олж мэдсэн. Мэдээж энэ бол сайдын ойр дотны хүн Б.Батболд.

Тэрбээр төслийн удир­даг­чаар ажиллаж байгаа учраас сайд энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд найз­­­­даа бондоос 200 сая ам.дол­лар зарцуулах эрхийг ногоон гэрлээр авч өгсөн гэсэн үг.

Үүнээс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.

Тэгэ­хээр ийм олон тэрбум төг­рөгийн ажлыг найздаа ат­гуул­чихаад юу боллоо гэж энэ их мөнгөнөөс татгалзаж “Гудамж” төслийг зогсоох вэ дээ гэж хэлэх албаны хүмүүс ч байгаа юм.

Харин зарим эх сурвал­жууд “Гудамж” төслийн 200 сая ам. доллар Э.Бат-Үү­лийн мэдэлд очих ёстой байсан. Гэтэл Н.Батбаяр най­зыгаа эрхлүүлсэн шигээ хо­­тын даргын ажлыг бу­­лааж авчихаад нэг ч төг­рөг бондын мөнгөнөөс гар­­­гах­гүй гэж хэлсэн нь сонир­­холтой. Товчхондоо аль хэдийн Чингис бондын мөн­­­гөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх Б.Батболдын гарт очсон.
Төслийг анхнаасаа Зас­гийн газрын бондын хөрөн­гө, бусад эх үүсвэрээс сан­хүүжүүлэхээр шийдсэн бай­­даг.

Гэтэл эдийн засгийн хөгжлийн сайд Засгийн газ­рын тогтоолыг дур мэ­дэн зөрчиж ганц ч зоос хя­лайлгахгүй гэсэн шалтгаан нь юу юм бол. Ямартай ч Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр энэ жил хотынхонд зориулсан бүтээн байгуу­лалтанд ямар ч мөнгө гар­гахгүй гэж аашилснаар шинэчлэлийн Засгийн газ­­рын цорын ганц гэж тодор­хойлж болохуйц бүтээн бай­гуулалтын томоохон ажил зогсох дээрээ тулаад бай­гаа нь эрх баригчдын дунд багагүй сандрал үүс­­гэжээ.

Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд өөр бү­тээн байгуулалтын ажил эхлүүлэх найдвар бага бай­хад явж байсан ганц ажлаа санхүүжүүлэхгүй зогсооно гэдэг байж боломгүй хэрэг гэж сайдыг буруутгаж бай­гаа хүмүүс ч нам дотор нь байгаа юм билээ. Сайдын энэхүү учир битүүлэг байдлаас болж “Гудамж төслийн ажил зогсох гэж үү.

Р.Саруул

Эх сурвалж:

1t2hbd8ibpg3ikja99dnmohalh

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …