Африкийн Уганда Улсын зэрлэг байгаль хамгаалах байгууллагын ажилтнууд нэг тонн гаруй жинтэй, хүн идэшт алуурчин матрыг өнгөрсөн 3-р сарын 31-ний өдөр Викториа нуураас барьжээ.
Дэлхий дээрхи хамгийн том матар байж ч болох эл алуурчин матрыг барихад 100 зэрлэг амьтан хамгаалагч, нийт 4 өдөр зарцуулсан байна. Тэд 70 гаруй кг жинтэй махан өгөөш нуурын ойролцоо бэлтгэж матар түүнийг үмхмэгц дэгээг татан барьж авсан гэнэ.
Уг матар нь дор хаяж 80 орчим настай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд баттай мэдэгдэж буйгаар 4 загасчинг барьж идсэн ба үүнээс ч олон хүнийг идсэн гэдэгт хүмүүс игэлтэй байдаг ажээ.
Гэхдээ зэрлэг байгаль хамгаалах байгууллагынхан матрыг алалгүйгээр Мерчисон Фолс үндэсний хүрээлэнд хүргэсэн байна.