2010 оны гуравдугаар сард Монгол, Хятад хоёр улс соёлын биет бус өвөө хамтран хамгаалах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар өчигдөр БНХАУ-ын элчин сайдын яамны соёлын зөвлөх мэдээлэл хийлээ. Нэгэнт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан тул Юнескод биет бус өвөө бүртгүүлэхдээ журмын дагуу аль нэг улс нь дангаар болон хамтран бүртгүүлдэг хэмээсэн юм.
Энэ дагуу 2005 онд Монгол үндэстний уртын дууг хоёр улс хамтран Юнескод бүртгүүлж байжээ. Ийнхүү хамтран бүртгүүлэхдээ хоёр улсаас томилогдсон ажлын хэсгүүд хуралдаж байж шийдвэрээ гаргадаг байна. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ ажлын хэсгийн хамтарсан хуралдаан болж ямар ямар өв бүртгүүлэх талаар хэлэлцсэн байна. Гэвч одоогоор яг ямар өв бүртгүүлэхээр болсон нь тодорхойгүй байна.
эх сурвалж: Оллоо.мн