Г. Уянга гишүүн 2 өдрийн турш иргэдтэй хамт сандалтай жагсаал зохион байгуулна

уянгаУИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 14,15-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр “Монголын нэг өдөр-2014” нэртэй сандалтай жагсаал зохион байгуулахаар болжээ.

Г.Уянга гишүүн энэ тухайгаа “Миний бие чуулганы завсарлагаар Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн 19 хороонд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөрөөр сар гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд мянга гаруй иргэнтэй нэгбүрчлэн  нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авлаа. Энэ нь төр засгийн бодлого шийдвэрийн амьдралд нийцэж байгаа эс эх, алдаа мадгийг олж харах маш том бололцоо байдаг. Иргэдийнхээ тулгамдсан асуудал бүрийг нэгбүрчлэн нааштайгаар шийдвэрлэх бололцоо УИХ-ын нэг гишүүний хувьд хязгаарлагдмал. ЗГ-ын түвшинд шийдвэрлэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой, бодлогоор хууль гаргаж шийдвэрлэх олон асуудал, өргөдөл ширээн дээр өрөөтэй байна. Энэ олон өргөдөл гомдлууд зүгээр нэг хувь хүмүүсийн асуудал биш, ерөөс Монголын нийгмийн хаа ч байгаа нийтлэг асуудал, нийтлэг зовлон” хэмээв. Тиймээс уг жагсаалаа хийхээр болсон байна.

Тус жагсаалд цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай боловч түүнээс хүртэж чадахгүй байгаа иргэд, шударга бус шүүхийн шийдвэрээс  хохирсон иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд,  эрх баригчдад амлалтыг нь сануулахыг хүсэгчид, зээлд хамрагдаж чадахгүй байгаа жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, түрээслэгчид, эрх баригчдад амлалт сануулахыг хүсэгчид, Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэгчид, Ураны эсрэг тэмцэгчид, байгаль орчны хөдөлгөөнийхөн, ногоон уутыг хүүхдийн цэцэрлэг болгохыг хүсч байгаа иргэд, амьдралд нь орлого нь хүрэлцэхгүй байгаа иргэд, гэр оронгүй хүмүүс, өвчин зовлонтой боловч нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа хүмүүс гээд амьдралд аа ямар л асуудал байна, түүнийгээ авчирч хоёр өдрийн турш төв талбайд олон нийт, эрх баригчдад хүргэх боломжтой юм байна. Бүтэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү цуглааныг сандалтай зохион байгуулах ба цуглаанд оролцогчдыг ядраахгүй, тайван тухтай, хэлэх үгээ хэлж, иргний дуу хоолойгоо хүргэх боломжоор хангах ажээ.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …