Занабазарын бүтээл Парист дуудлага худалдаагаар 3.5 сая еврогоор зарагдлаа

zanaa012012Францын дуудлага худалдаа эрхэлдэг Сотби компани 2014 оны 12 сарын 11-нд орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд манай улсын цагаар 17.00 цагт  Парис хотод Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн хүрэл цутгамал Ногоон дарь эхийг дуудлага худалдаагаар заржээ. Дуудлага худалдааны тухай нэлээд хэд хоногийн өмнөөс Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан бөгөөд олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэж байсан юм.

“Sotheby” компани хосгүй бүтээлийг 200000-300000 еврогоор үнэлсэн байсан бөгөөд дуудлага худалдаа дуусахад Тайван улсын иргэн 30.7 см өндөртэй Ногоон дарь эхийн хүрэл цутгамлыг 3,457,500 еврогоор худалдан авжээ.

Энэхүү алтаар бүрсэн хүрэл цутгамал нь 17-р зууны Монголын соёлын үнэт өв юм. Занабазарын (1635-1723) бүтээлүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг төгс илэрхийлээд зогсохгүй, Буддын гүн ухааны авран нигүүлсэх сэтгэлийг хүндэтгэж, Бурханы үйл хөдлөлийг нарийн илэрхийлсэн байдаг. “Sotheby” компани “Занабазарын хосгүй бүтээлийг эзэмшиж байсан хүн 1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд түүний үр хүүхдүүд уг бурхныг өнөөг хүртэл хадгалсаар байсан” хэмээн танилцуулга дээрээ бичжээ.

zan012012-2Харин өчигдөр Монгол улсын Гадаад хэргийн яамнаас тус компанийн Ерөнхий захиралд хандан захидал илгээсэн байна. Үүнд “Танай компанийн дуудлага худалдааны катологид дурдагдаж, өнөөдөр дуудлага худалдаагаар худалдаалагдах ёстой бүтээлүүд дотор Монгол урлаач Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхийн баримал багтсан байна. Гэвч Занабазар болон түүний бүтээлүүд бол Монгол улсын өмч бөгөөд гадаадад худалдаалахыг хориглосон байдаг билээ. Иймд Занабазарын 17 дугаар зууны үед хийгдсэн уг баримлын эзнийг олж тогтоон, хэрхэн гадаадад гарсныг нягтлан шалгаж эргэн хариу мэдэгдэнэ үү. Та бүхнийг энэ асуудлыг хүндэтгэн үзнэ хэмээн найдаж байна” гэсэн утга бүхий захидал илгээжээ.

zan012012-3Харамсалтай нь Сотби компани үүнийг үл ойшоон дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд Ногоон дарь эх 3.46 сая евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдсан байна.

Түүнчлэн Парист гурван монгол залуу ногоон дарь эхийг дуудлага худалдаагаар оруулахыг эсэргүүцэн хамгаалагчидтай нударга зөрүүлж баривчлагдсан гэх албан бус мэдээлэл ч байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …