Өнөөдөр “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулна

olloo_mn_1418444795_huhdinordonХүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах ажиллагаа өнөөдөр болно. Тодруулбал,  Монголын хүүхдийн ордоны Их танхимд 15,00 цагаас ногоон хивсний ёслолын ажиллагаа нээлтээ хийх бөгөөд энэ жилийн “Оны шилдэг”  хүүхэд тодорно.

Монгол улсад 1991 оноос эхлэн “Оны шилдэг хүүхэд”-ийг албан ёсоор шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  тэргүүн батламжийг гардуулдаг уламжлалтай.

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг хүүхдийг үндэсний хэмжээнд шалгаруулдаг аж.Өнгөрсөн хугацаанд есөн номинациар 300 гаруй хүүхэд оны шилдэг хүүхдээр шалгарчээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …