Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө. Жолооч нар 04 дүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Санал болгох мэдээ
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …