Мөсөн гулгуур өнөөдөр нээлтээ хийнэ

3nrhld7nho06ei0dbtr029raa0Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ байгуулах гэж байна. Өнгөрсөн долоо хоногоос засч эхэлсэн энэхүү мөсөн гулгуурын талбайн өнөөдөр нээлтээ хийн иргэдэд үйлчилж эхэлнэ.

Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцаж ажиллах юм байна. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхлэх нь ээ.

А.Зул

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …