АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хэргийг УДШ хэлэлцэнэ

bathuyg aaa amg Анхан болон давж заалдах шатны шүүхээс хорих ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон байна. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогтод Нийслэлийн шүүхээс дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн хорих ял оноосныг шүүгдэгчид гомдолтой хэмээсэн юм.

Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг  2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд энэ сарын 19-нд хэргийг хэлэлцэхээр болжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …