30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо

32_8560630aec8dc1cfdf935067c9ce3aef143e4e0bСүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар оролцсон бол төрийн бус байгууллагуудыг төлөөлж УБ Элит дунд сургуулийн захирал Мустафа Огус, “Хэн ч байхгүй юу”ТББ-ын тэргүүн Шахинкая, ивээн тэтгэгч Силвер групын төлөөлөгч Б.Энхбаяр нар оролцлоо.

      Зуух хүлээн авсан иргэдийн төлөөлөл зохион байгуулагч, ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлж, хүйтний эрч чангарч буй энэ үед цагаа олсон, халуун сэтгэлийн дэм байлаа гэдгийг хэлж байлаа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …