УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзжээ

BSN_5895УИХ-ын гишүүн А.Бакей өчигдөр /2014.12.16/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцсон бүргэдчдэд баяр хүргэв. Түүнчлэн 13 настай бүргэдчин охин Н.Айшолпанд үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Оюунгэрэл Олон улсын шувуучдын наадамд оролцсон багийнханд баяр хүргээд, Н.Айшолпаныг цаашид дэмжихээ хэлэв.

Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-13-ны хооронд болсон Олон улсын шувуучдын наадамд 77 орны төлөөлөл оролцсон. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 15 хүнтэй баг оролцон, олон орны шувуучидтай уулзаж, туршлага солилцсон байна.

BSN_5891

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …