О.Магнайгийн ажлыг зогсоох сонирхол ямар бүлэглэлд байна вэ?

527-141887799810872369_1504904573131593_1193426067_nШударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс байнга дуудаж, мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа  тухай тэрээр өмнө нь өгүүлж байсан билээ. Тэгвэл энэ нь даамжирч, албадан саатуулахыг ч завдаж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна.

Учир нь банкнуудын хүүтэй холбоотой шүүх хурлыг удаа дараа хойшлуулж буй асуудалтай холбоотойгоор   энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн хурлын дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар гэгч О.Магнайг дарамталсан гэж гомдол гарган,  эрүүгийн хэрэг үүсгүүлжээ.

Энэ бүхэн юунаас эхлэв?

Иргэн, аж ахуй нэгжүүд аливаа  арилжааны банкнаас зээл авахад нэг хувийн шимтгэл гэж авдаг. Үүнийг арилжааны банкны удирдлагууд үйл ажиллагааны зардал хэмээн албан ёсоор тайлбарладаг. Харин зээл авсан хувь иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувиа хураалгасан хэрнээ хураалгасан хувийнхаа хүүг 20, 10 жилийн хугацаатай төлдөг. Үүнийг ШӨХТГ-ын дарга О.Магнай нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргахад  үйл ажиллагааны зөрүү их байхгүй гэж үзжээ. Үүний дагуу тус газрын ажилчид судалгаа хийн, албан ёсны дүгнэлт гаргасан байна. Иймээс ч үүнийгээ өөрчил гэсэн шаардлагыг арилжааны нэр бүхий 13 банкинд  хүргүүлсэн аж. Улмаар захиргааны хэргийн шүүх хурлын товч гарсан ч арилжааны банкны нэр бүхий удирдлагууд шүүгч нартай нэг тал болоод байнга хойшлуулж байгаа  гэнэ.

10 сарын 20-нд товлогдсон шүүх хурал өдгөө таван ч удаа хойшлоод байгаа нь үүнийг илтгэнэ. Харин энэ тухай хэвлэлийн бага хурал хийлгэсэн О.Магнайг шүүгчийг дарамталсан гэж үзэн, эрүү үүсгүүлээд байна. Өөрөө хэлбэл иргэдээс хууль бусаар шимтгэл авдаг эсэх асуудлыг шийдэх сонирхол банкнуудад байхгүй байна гэж дүгнэж болох бөгөөд харин ч асуудлыг гаргаж, иргэдийн төлөө шийдвэр гаргуулах гэж буй хүнд нь эрүү үүсгэн, замхруулах тоглолт хэдийн хийж эхэлсэн нь илт байгаа юм. Тэр бүү хэл ШӨХТГ-ын албан тушаалтнуудыг хууль бусаар томилсон гэх захиалгат нийтлэл зарим хэвлэлээр гарч буй бөгөөд түүнийг ажлаас нь өөрчлөх сонирхол ч зарим нэгэнд байгаа нь нууц биш.

Ийнхүү  МАН-АН дамнасан эзэдтэй банк, санхүүгийн  бүлэглэл иргэдээс авдаг хураалгасан хувийн  хүү, түүнээс олдог олон арван их наяд төгрөгөө иргэдэд олгохгүйн төлөө, цаашид ч энэ зүй бус орлогоо үргэлжлүүлэхийн төлөө  замд нь хөндөлссөн хэнийг ч зайлуулахаас буцахгүй болоод буй бололтой.

М.Гал

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …