Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” үргэлжилж байна

downloadШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээллттэй хаалганы өдөрлөг”-өө өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах өөрийн байрандаа зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд,

– Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
– Хууль зүйн зөвлөгөө өгөх
– Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх
– Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах
– Байгууллагын болон хэлтэс, албаны үйл ажиллагааны танилцуулга, ном товхимол тараах
– Иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгөх
– Автомашины цахилгаан системийг оношлогч төхөөрөмжийг танилцуулах
– Гарын хээний автомат адилтгалын зөөврийн “Папилон” системийг танилцуулах
– Хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан хэт улаан богино долгионы аппаратыг танилцуулах –Хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулах ажиллагаа
– Адилтгалын шинжилгээнд хэрэглэгддэг биетийг өсгөж, томруулах микроскопыг танилцуулах
– Галт зэвсгийн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах, Галт зэвсгийн төрөл зүйл, сум хонгионы бүрдэл танилцуулах
– Шинээр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэдийн галт зэвсгийн сумны хошуу хонгиог санд бүртгэх ажлыг хүрээлэнгийн төв байранд
– Шинжээчийн зөөврийн цүнх танилцуулах
– Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах
– Иргэдийн цусны бүлгийг үнэ төлбөргүй тогтоох зэрэг үйлчилгээг үзүүүлэх юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …