Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзав

3aht0n1ei9g6p96dcicoi4rtipМонгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Япон улс нь Монгол Улсын дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зам, тээврийн салбарт улам өргөжин тэлж байгаа талаар онцоллоо.

Хоёр талын уулзалт манай хоёр орны хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон ажлууд болох Улаанбаатар хотын олон улсын Шинэ нисэх буудал барих төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар үргэлжилж, авто зам, төмөр зам, иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас идэвхи санаачилга гарган, хамтран ажиллаж байгаа талаар хэлэлцэв.

Зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд тулгарч болзошгүй асуудлыг хоёр талаас анхаарч ажиллахаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхэд хамтран идэвхийлэн ажиллахаа мэдэгдлээ. Энэ удаагийн уулзалтаар манай улсын эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцож, хоёр талаас тодорхой ажлуудыг эхлүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлснээрээ үр дүнтэй боллоо.

Ж.Наранбат

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …