Ч.Сайханбилэг үнэнийг хэлнэ

a8817cd1420c0bf7original28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдохдоо “нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг”гэж хэлж байсан. Гэхдээ яг ямар бодлого баримталж ажиллах задаргаагаа хэлж өгөогүй. Өнөөдөр тэрээр УИХ-д үг хэлэх бололтой. Энэ уеэрээ бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодлогынхоо задаргаа болоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит үнэнийг хэлэх аж. Тухайлбал нийгмийн халамжийн хавтгайрсан байдлыг зогсоох гэнэ. Үүнд, оюутны 70 мянгыг бүрмөсөн зогсоож, хүүхдийн мөнгө болон олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгодог одонгийн мөнгийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх зэрэг асуудал багтжээ. Мөн Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, хууль эрх зүйн салбарт тулгамдаад байгаа зарим асуудал тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт болон олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээж буй зарим хуульд өөрчлөлт оруулах асуудал юм. Ерөнхийдөө зөв замын эхлэлийг тавина гэсэн үг. Гэхдээ нөгөө талаасаа бэрхшээлүүдтэй тулна. Тэр нь улстөрчдийн сонгуулийн амлалтад бий болсон популист халамжийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд популизмтай ханцуй шамлан тэмцэх бололтой.

Эх сурвалж: www.bolod.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …