Урт цагааны урд талын автозамын зорчих хэсгийг нээлээ

olloo_mn_1418969171_utsagaanНийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын  0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ.

Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол”  ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …