Өнгөцхөн харвал Ерөнхий сайд л болж байвал юу руу ч ороход бэлэн шахуу сонгогдсон Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед нь гардан авч гарамгай Ерөнхий сайд болохоо харуулахаар зүтгэж эхэллээ. МАН-тай эвсэж авсан нь түүний хувьд хамгийн том тохироо байсан бөгөөд Н.Алтанхуяг шиг АН-ынхаа фракциудын сонирхолд хөтлөгдөхөөсөө илүүтэй гадны дайсантайгаа эвсэх явдлыг чухал гэж үзсэн бололтой юм.
Харин энэ хооронд АН дотор гомдогсдын арми бий болж, үлдсэн жил зургаан сарын хугацаанд одоогийн Ерөнхий сайдын эсрэг хэрхэн ажиллах тухайгаа мэр сэр ярьсан гэх сураг баттай бус эх сурвалжаас гарч эхлэв. УИХ-ын дарга З.Энхболд “Шонхор” фракцийн лидерийн хувьд Р.Амаржаргалд талтай яваа бөгөөд ирэх хавар гэхэд МАН-тай эвссэн нь буруу байж хэмээн үзээд дахин Ерөнхий сайдын суудлыг дэнжигнүүлж эхлэхээр ажиллаж эхэлсэн сурагтай.
Энэ дам яриан дээр ноён Ц.Нямдорж бас нэмж хүч оруулан “Энэ Засгийн газар удахгүй юм шиг төлөв харагдаж байна” гэж хүртэл үзмэрч хүн шиг мэдэгдэл хийгээд авсанаас үзвэл байдал эвгүйтэж магадгүйг үгүйсгэхгүй юм. Ямартай ч Ч.Сайханбилэгийг таван сарын хугацаанд багтаан унагах далд бодлого энд тэнд явагдаж эхэлсэн гэнэ шүү.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл