УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх, Налайх дүүргийн сургуулиудад хүүхдийн автобус хүлээлгэн өглөө

IMG_0723Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өчигдөр  Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө.

Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гаргасан юм. Үүний хүрээнд хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өглөө.

IMG_0726Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ дулааны станц, хүүхдийн эмнэлэг, III төрөх, сургууль, цэцэрлэг барья, дүүрэг хотын тохижилтод анхаарч, зам барих хэрэгтэй, мөн сургуулийн бага насны хүүхдүүдийг зориулалтын автобусаар хүргэж өгдөг больё гэх зэрэг олон санаачилга гарган ажилласан. Өнөөдөр дүүргүүдийнхээ найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өгөх гэж байна. Бага насны хүүхдүүдийг зөөх зориулттай, тохирох стандартаар хийгдсэн. Ялангуяа аюулгүй байдлын стандартад бид нэлээд анхаарч сонгосон. Ингэснээр Баянзүрх, Налайх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчдын суралцах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.

IMG_0763Ийнхүү Баянзүрх дүүргийн 16 хорооны Улаанхуарангийн 53 сургууль, 9 хорооны Шархадны 79 сургууль, 20 хорооны Гачууртын 85 сургууль, 23 хорооны Улиастайн 87 сургууль, 8 хорооны Эрдэнэтолгойн 92 сургууль, 28 хорооны Хужирбулангийн 120 сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудын захирлуудад түлхүүрийг гардуулав.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

IMG_0737 IMG_0721

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …