Дуучин М.Нара: Дахиад нүцгэлсэн ч чадна, энэ бол миний сонголт

nara-2377762381201412230111“Монгол контент”-той гэрээ байгуулан чамгүй өндөр хөлсөөр нүцгэн зураг авахуулсан дуучин М.Нара ээж болоод удаагүй байгаа ч эротик нэрнээсээ салахгүй нь. Хэдийгээр нялх үрээ асран, телевизийн шоу нэвтрүүлгээ амжилттай хөтөлж буй боловч түүний талаархи элдэв яриа өнөөг хэр нь тасарсангүй.

Харин нүцгэн зургуудыг нь дэлгэн элдэв янзаар ярьж бичдэг зарим хүмүүст зориулан дуучин бүсгүй маань саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо энэхүү тайлбарыг өгчээ. Тэрбээр нүцгэн зургуудынхаа тухайд “Би зөвхөн “Монгол контент”-ийн гэрээний дагуу ганцхан удаа л нүцгэлсэн. Түүнээс биш хаа сайгүй нүцгэлж гүйгээд байсан юм алга. Тэр зургуудыг маань одоо хүртэл ашиглаж, янз бүрийн нэр хоч өгдөг хүмүүс болимоор юм. Урлагийн хүн учраас энэ мэт зүйлд яагаад бусдын адил оролцож болохгүй гэж. Ээж аав минь намайг тэгж их зовж төрүүлж, өсгөсөн байтал би яагаад бусдын “зааснаар” амьдрах ёстой гэж.

Энэ бол миний амьдрал. Бас миний л сонголт. Хэрэв би хүсвэл дахиад нүцгэлсэн ч чадна. Аливаа зүйлийг эерэг талаас нь харах бус элдвээр гоочилж, гутаан доромжилж амьдарна гэвэл утгагүй шүү дээ. Би ч бас бусадтай л адилхан үр хүүхдээ өсгөж, амьдрахын төлөө зүтгэж яваа эмэгтэй хүн” хэмээн шударгаар хариулсан юм. Тиймээс угийн өөрийн санаж бодсон зүйлийг хэнээс ч ичиж эмээлгүйгээр хийх дуртай, зорьсондоо тууштай байхыг хичээдэг дуучин бүсгүйн нүцгэн зургууд дахин олны анхаарлыг татвал гайхах хэрэггүй бололтой.

Nara-02832214106201412230113 nara-1208230691201412230111 nara-3642720687201412230111 nara-8719420442201412230111 nara-783770470201412230111 nara-6944282919201412230111 nara-5160776070201412230111 nara-4367104468201412230111

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …