ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна

zaluu_5498e690c9519_1Засгийн газрын XIII байр буюу Энхтайваны гүүрний доорхи Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд болон УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны зарим гишүүд ЗТЯ-ны байртай танилцсан юм. Энэ үеэр ЗТЯ-ныхан байраа суллаж өгөх сонирхолгүй байна гэх мэдээлэл цацагдах болсныг тус яамныхан үгүйсгэж, хүүхдүүдэд шаардлагатай, хүрэлцээ муутай байгаа хүүхдийн эмнэлгийг байгуулахыг дэмжиж байгаагаа хэллээ. Хэдийгээр энэ байр хүүхдийн эмнэлэг болоход зориулалтын бус ч гэлээ Засгийн газрын шийдвэрийг дэмжиж ажиллах нь ЗТЯ-ныхны үүрэг юм. Тус яам байраа суллаж, ССАЖЯ-ны байрлаж байсан байранд нүүж очно гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ирэх оны төсвийн тодотголд хүүхдийн эмнэлэг болгох ЗТЯ-ны ажилтнуудыг нүүлгэх, байрыг суллах болон хүүхдийн эмнэлгийн ажлыг эхлүүлэх асуудлыг төсөвт суулгах шаардлага байгааг хэлж байсан.

Ц.Гэрэл

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …