Өнөөдөр УИх-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан болно.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
Мах экспортлох асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох;
Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндэсний аудитын газраас “Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал”-д хийсэн аудитын тайланг сонсох.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.
Мөн Гангийн үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болно.