Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффис болгон ашиглах тухай яригдаж байсан ч зориулалтын дагуу эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрээр “барилгын А блокын гаражийн давхарт хүмүүсийг байцаах, хориход зориулсан өрөө зассан байсан” гэдгийг мэдээлсэн юм. Барилгын доод давхарт буюу гаражийн хэсэгтдөрвөн тасалгаа бүхий төмөр хаалгатай өрөөнүүдийг байгуулжээ. Найман машины гаражийг ийнхүү өөрчилж, төмөр хаалга хийн тусгай байдлаар ашиглах зориулалттай барьсан байсан аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төрийн ордныхоо хажуу талд, шоронтой болж байгаад харамсч байна. Үүнийг буцаах ёстой. Нөгөө талаасаа төсвийн хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулсан зүйл байх юм бол хариуцлага үүрэх ёстой л гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: www.tsag.mn