Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ

downloadБаянзүрх дүүргийн IV хороо “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой анхааруулсан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …