Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ.
Жирэмсний хугацааг тодорхойлох :
1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр
2. Ураг анх хөдөлсөн хугацаагаар
3. Үр гадагшилснаар баримжаалах
4. Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар
5. Бодит үзлэгийн үр дүн:
А. Хүйсний хонхор
Б.Умайн ёроол
В. Хэвлийн тойрог
Г.Умайн ёроолын өндөр
Д. Ургийн урт
Е. Ургийн толгойн шулуун хэмжээ
Жирэмсний хугацаа тодорхойлох томъёо:
Ё. Скульскийн томъёо
Х=(Lx2)-5/5
Х- жирэмсний хугацаа сараар
L- Ургийн урт
Ж. Жорданиагийн томъёо
Х=L+C
Х – Жирэмсний хугацаа долоо хоногоор
L- Умайд байгаа ургийн урт
С- Ургийн толгойн шулуун хэмжээ
Жирэмсний шинж тэмдэг:
1. Эргэлзээ төрүүлэх
• огиулж бөөлжинө , хоолонд дургүй болно
• Хоолны үнэр амт буруу мэдрэнэ
• Амархан ядрамтгай , нойр өөрчлөгдөх , ууртай цочромтгой болох
• Нүүр , хөхний тойроод , хэвлийн гол шугамаар сэвхтэнэ
2. Жирэмсэн байж магадгүй
• Биеийн юм хаагдана
• Хөх томроно , хатуурна
• Үтрээ үүдэвчийн салст хөвсийж , зузаарч хөхрөнө
• Биологи – иммунологийн урвалууд эерэг гарна
3. Гарцаагүй жирэмсэн
• Ургийн хэсэг тодорхой тэмтрэгдэнэ
• Ургийн хөдөлгөөн эмэгтэйд болон барьж үзэхэд тэмтрэгдэнэ
• Ургийн зүрхний цохилт сонсогдоно
• ЭКГ, ФКГ-д тодорхой гарна (14 -16 д.х )
• Рентген шинжилгээнд ургийн яс тодорхойлогдоно
www.emch.mn