Б.Болорыг төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

BSN_2801УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2014.12.24-ны хуралдаанаар Байнгын хорооны даргыг чөлөөлөх болон нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд тус Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжсэн байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …