Шүүхээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг буруутай гэв

naranbaatarМонголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатар тушаал гарган, Олон нийтийн телевизийн захирал Д.Энхтуяа, дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ.

Тэднийг ажлаас халсан үндэслэл нь Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэх шалтгаанаар халсан бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан хэмээн халсан юм. Тэгвэл ажлаасаа халагдсан Д.Энхтуяа, Ё.Батбаяр нар шүүхэд ханджээ. Шүүхээс тэднийг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …