Өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгос улс АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтээ гаргаж энэ тухайгаа Чусон телевизийн оройн мэдээний цагаар мэдээллээ.
Манай хайрт удирдагч Ким Ил Сен болон Ким Жонг Ил нарын гэрээслэлийн дагуу, АНУ-ын санаачилсан “Цөмийн зэвсэггүй дэлхий” баримтлалыг дэмжиж энэ тухай хэлэлцэн харилцан ойлголцохын тулд АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай байна гэж үзэж байна гэж Хойд Солонгосын тал мэдэгдээд , уулзалтын үеэрт Солонгосын хойгийн энх тайванч байдал , байлдааны сургуулилт, алсын тусгалтай пуужингийн туршилтуудыг аль болох зогсоох талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Хойд Солонгос , АНУ-уудын хооронд болох уулзалтанд зөвхөн Төрийн дээд тушаалын удирдах ажилтнууд л оролцохыг шаардсан Хойд Солонгос улс , уулзалтыг хэзээ, хаана хийхийг АНУ шийдэх боломжтой гэжээ.
Хятад, Япон , ОХУ, Өмнөд Солонгос гээд зөвхөн хөрш орнуудтайгаа л төрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж ирсэн Хойд Солонгос улсын энэхүү гэнэтийн хүсэлтэнд АНУ ямар нэгэн хариу мэдэгдээгүй ч ямар ч тохиолдолд хэлэцээрийн ширээний ард суух болно гэжээ.
эх сурвалж: mglradio.com