Эко жаалын санаачилгыг сайд дэмжжээ

2906dbdfab4176e8a4b631f568278fb1Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар, дүү нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хүлээж авч уулзжээ. Сайд Д.Оюунхорол юуны өмнө үр хүүхдээ байгаль эх дэлхийгээ хайрлах эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь талархал илэрхийлж, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүссэн байна. Харин З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчихээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина. Бас салхиар, усаар хог их урсаж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэсэн юм. Харин аав Н.Зоригтбаатар нэгэн санаачлага гаргаж, гэр бүлийнхэн нь ч дэмжжээ. Тэрүүхэн хавьд байх усан тохойн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих төлөвлөгөө гаргаад, хэсэг газрыг хашаалж авсан гэнэ. Тиймээс тэдний санаачлагыг БОНХАЖЯ дэмжиж, тусалж, хамтарч ажиллана гэдгээ Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлсэн юм. Эл асуудлаар яамныхаа холбогдох газрын дарга нарт ч үүрэг өглөө.

“Зөвхөн байрны хүүхдүүд л тоглоомын талбайтай байна гэсэн ойлголт байхгүй. Гэр хорооллын суурьшмал бүсэд нийтийн эзэмшлийнх нь талбайг гаргаж өгөөд тоглоомын талбай байгуулах, эргэн тойронд нь ногоон байгууламж бий болгох санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” гэж БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол энэ санаачлагыг тун олзуурхаж хүлээж авсан юм. Ер нь гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийх нь тус салбарын ирэх оны зорилт. Энэ агуулгатай Н.Зоригтбаатар, З.Буянхишиг нарын хийж буй үйлс, санаачлага нийцэж байна гэлээ.

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …