Албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх талаар сургалт зохион байгууллаа

p19a2eim7t2jj546k8b6ee8ru1Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын зорилтууд, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт үр дүнг тооцох аргачлал, албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинараар Монгол Улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэр, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах талаар арга зүйн зөвлөгөө өгч, 2014 оны үйл ажиллагаанд гарсан ололт, дутагдлыг хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

p19a2ej5hco5gap01cui12c127k3

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …