31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ

Snapshot_2014-12-27_131748Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав,  Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд явах юм байна. Тодруулбал, А буюу Ленин клубын түр зогсоолоос III, IV хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб чиглэлд,

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолоос III, IV хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр,  Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард чиглэлд,

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд ТЭЦ 3-Долоон буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм.

Б.Хүлэг

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …