Төрөөс оюутнуудад олгодог урамшууллын 70 мянган төгрөг оноос өмнө оюутнуудын дансанд байршиж, оюутнууд мөнгөтэй залгаж, нар нь гарч байна. Гэтэл зарим их, дээд сургуульд уг мөнгөө өгөхгүй байна гэх гомдол үүсээд байгаа аж.
Тодруулбал, “Их засаг” их сургууль оюутнуудын 70 мянга дээр ажиллаж, дүнгийн голчийг нь харж өгч байна, мөн мөнгөө авахгүй гэсэн гарын үсэг хүчээр зуруулсан гэх юм. Мөн зарим нэг оюутнуудынх нь хувьд сургалтын төлбөрт нь шууд суутгаж авч байгаа гэх мэдээлэл ч байна. Ийн хууль бусаар мөнгөн дээр нь ажиллаад байвал нэг хэсэг нь сургуулийнхаа удирдлага, нягтлангуудыг ШӨХТГ-т өгнө гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл