Зогсоолууд төлбөргүй үйлчилнэ

hyazgat51112042201401100833_700x700Шинэ жилийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнтэй холбогдуулан нөгөөдөр оройн 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун зүүн талыг хааж автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж явган зорчигч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Тухайн арга хэмжээний үеэр талбайн орчим ажиллаж байгаа бүх төлбөртэй зогсоолуудад   тээврийн хэрэгслийг хураамжгүй зогсоох бөгөөд Хангарьд ордон, Спортын төв ордон, Драмын театр,Тусгаар тогтнолын ордон, УБ зочид буудлын урд зогсоолууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн 28 автобус тухайн арга хэмжээг тарах үеэр буюу шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд иргэдийг тээвэрлэхээр төлөвлөж байна. Мөн арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд 30, 31-ны өдрүүдэд хязгаарлалт хэвээрээ үйлчилнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …