Цагдаагийн алба хаагч нар төрийн дээд одон медалиар шагнагдлаа

zurag-2Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга нар тус тус шагнагдсаныг Хууль Зүйн Сайд Д.Дорлигжав гардуулсан юм.
zurag-3 zurag-1
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …