Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ

p19ad2ft701tg21qmddae1tbb2j03Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг замын ажлыг “Хансуун зам” ХХК 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтай, явган хүний болон дугуйн замтайгаар хийж гүйцэтгэжээ.
Энэхүү замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10 тэрбум 800 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд цаашид газар доорх төмөр замын нүхэн гарц, гүүрэн байгууламж хийх аж. Мөн уг замд дугаарын хязгаалалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Авто замын нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Юуны өмнө Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх 6.0 км замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Хансуун зам” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тийм ч учраас зам бол сайхан бүхний эхлэл байдаг. Бид 2012 оноос хойш томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаагын нэг нь энэхүү зам юм. Уг зам нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, цаг хэмнэлтийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19ad2ft701hjvs9l1318scm1hnd5 p19ad2ft7013b51grl272k15std8 p19ad2ft70utm16iav8f1glakkre p19ad2ft70gg317bvfjda3t141l9 p19ad2ft6vk281i6b1diq17g1uov1 p19ad2ft701d1rcm5c4rmuq1dclf p19ad2ft70hfj137u1ceim4u1t74d

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …