Маргааш “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол болно

p17tanltud1nm81p2emid1aephoo1 Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол 2013 оны 6 -р сарын 19-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болно. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцоно. Ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар “Гэр хорооллын хөгжлийг дэмжих санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Мөн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордны газрын байршлыг тогтоох, хамтран ажиллах талаар санамж бичиг”-т Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, “Ханын материал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар гарын үсэг зурна. Сонгинохайрхан- Улаанбаатарын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагаанд зориулж, Гандантэгчилэн хийдийн лам нар ном хурах юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …