Залуус нэгдэж 5 дүүргийн 1000 гаруй хүүхдийг баярлуулжээ

d363da96091208e993b2ec1200e30650Монголчууд бид баяр ёслолын үеэр олон олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшидийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн. Буян буяны дээд нь бусдыг баярлуулах гэдэг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Залуучуудын  холбооноос “Хүүхэд Бүрийг Хайрлая” аяныг  санаачлан оны өмнө амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг  аян нь 2014 оны 12 сарын 12- оос 29-ны өдрүүдэд өрнөж нийт 5 дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг өгч, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, есийн тос ар гэрт нь хүргэж өгч баярлуулжээ. Эдгээр 1000 бэлгийг Сүхбаатар дүүргийн 1-20-р хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу айлын хүүхдүүд, Сонгино Хайрхан дүүргийн 26 хороо “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг нэн ядуу өрхийн хүүхдүүд, Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Харъяа Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Баянзүрх дүүрэгт байрлах эцэг эх нь архины хамааралтай айлын хүүхдүүд болон гудамжинд явж буй хүүхдүүдэд тараажээ. Энэхүү аянд  СБД-ийн “Ардчилсан холбоо”-ны дарга П.Мөнхбаяр, СБД-ийн Засаг даргын орлогч Х.Болормаа,  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд,  СБД-ийн 20-р хорооны иргэн Д.Доржсүрэн,  СБД-ийн Залуучуудын холбооны гишүүн О.Гарам, Солонгос улсад оршин суугаа иргэн Б.Золзаяа, СБД-ийн “Ардчилсан нам”,  СБД “Ардчилсан холбоо”,  “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ,  МӨХ-ний “SOS” хууль зүйн товчоо, ”Модон байшин”ХХК,  “Бат Сити” ХХК, “Мөнхийн хайр” цуглаан,  “Хүнлэг харилцаа” ТББ зэрэг хувь хүмүүс болон албан  байгууллагууд идэвхитэй оролцож ивээн тэтгэсэн аж.

5a4f94905cd2686c09c377b94b503a65 8f9c296534b20fe3943bf92b96ecc1d8 d771331aef1a7ae866d5aa1c6055204b

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …