Ажил дээрээ өөрийгөө идэвхижүүлэх 6 арга

Хэрэв таньд урам зориггүй юм шиг санагдаж байгаа бол асуудлаа шийдвэрлэх гарц таны гарт бий.

Та хаана ажилладгаас үл хамааран заримдаа урам зориг авахад хэцүү байж магадгүй. Магадгүй танай босс идэвхитэй биш, биеэ даасан эсвэл эсвэл таньд дэмжлэг, урам зориг байхгүй хүнд хэцүү мэт санагдаж байж болох юм.

Сайн мэдээ гэвэл та нөхцөл байдлыг засч залруулж чадна. Та дотроосоо л урам зоригтой байх хэрэгтэй. Ажилчид ажлын байран дээр урам зоригийг бий болгож хадгалах чадвартай гэдгээ ухамсарлахаасаа илүү өөрсдийгөө хянадаг. “ хэмээн Харвард Бизнес Ривьюв сэтгүүлийн сэтгэл зүйч Хайди Грант Халворсон бичжээ.

Үүнийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт шаардагдах боловч хэрэгжүүлэх боломжтой зүйл шүү. Тэгвэл босс тань таныг урамшуулахгүй байгаа бол ажил дээрээ өөрийгөө урамшуулах дараах алхмыг дурдая.

e1427fe2903cf164561c13754f5f87431. Таныг юу идэвхижүүлдэг болохыг олж мэд. Ажил дээрх утга учир, зорилгоо хэвээр авч үлдэхийн тулд өөрөөсөө үүнийг асууж, ямар нөхцөл байдал таныг идэвхижүүлдгийг тодорхойлж, түүнийгээ дахин бүтээ.

2. Зорилго тавь. Арагшаа суугаад урт хугацааны төлөвлөгөө гарга. Ямар зүйлийг хийж гүйцэтгэхээ, хэрхэн түүнд хүрэхээ шийдвэрлэ. Эдгээр зорилгууд бол таны өдөр тутам хийдэг ажил биш, хийж хэрэгжүүлэх “том зураг” юм. Гэхдээ хүрч чадахгүй зорилго тавиад өөрийгөө зовоож байгаа эсэхээ бататгаарай.

3. Мөн хэрэв тэгвэлгэсэн Б төлөвлөгөө гаргахыг хичээ. Саад бэрхшээлийг урьдчилан тооцож, бэлтгэлтэй бай. Жишээ нь, “Хэрэв би энэ төслийг энэ 7 хоногийн сүүлээр дуусгаж чадахгүй бол Даваа гарагт эрт ирээд дуусгана.” Гэх мэт.

4. Эргэх холбоотой бай. Өөрийгөө үнэлэх нь маш чухал. Гэхдээ танай менежерүүд таньтай эргэх холбоогүй байгаа бол та өөрөө зохистой байдлаар эргэх холбоотой байхыг тэднээс асууж байх хэрэгтэй.

5. Харилцаа холбоогоо өргөжүүл. Хэрэв танай босс таныг идэвхижүүлэхгүй байгаа бол тус дэм авах нэгнийг хай. Компани дотроо эсвэл өөрийн салбартаа зөвлөх, сургагч, багш хэн нэгнийг ол. Тэднээс өгөх зөвлөгөө таныг өсч хөгжихөд тусална.

6. Суралцахад анхаар. Төгс бус байдал, бүтэлгүйтэл бол суралцах боломж гэдгийг санаарай. Үр дүнд чиглэхээс гадна суралцахад анхаарал хандуулах нь бас чухал.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …