Шинэ оны анхны шинэ кино “Танхай тээгч” үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ

IMG_6996_zps36ed3899Монголын кино урлагийн 2015 он хэмээх шинэ оны түүхийн хуудсыг нээж “Танхай тээгч” уран сайхны кино нэгдүгээр сарын 2-оос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Тэрбээр “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан киноны гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тогложээ.

   Энэхүү кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх хөлсөлөн авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Мэдээж хүний амьдралд эд хөрөнгө чухал ч, түүнээс илүүтэй баялаг бол үр хүүхэд гэдэг санааг гаргахыг тус бүтээлийн уран бүтээлчид зорьжээ. Ийнхүү нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ашиг орлогоороо хэдийнэ тэргүүлж эхлээд байгаа “Танхай тээгч” киноны нээлтийн үеийн гэрэл зурагнаас та бүхэндээ хүргэж байна.

IMG_6996_zps36ed3899 IMG_7002_zpsed10f16b IMG_6990_zps93c0ce73 IMG_6964_zpsb4c5d74d IMG_6952_zps5747d2e9 _MG_0018_zpse829d3b6 _MG_0085_zps5aaff4a3 _MG_0092_zps18355f24 10410453_898055973551617_88559958474214534442_zpsfe176f03 10882232_898056420218239_3035289253149649531_n_zps70b62955

www.URLAG.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …