ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг томилов

0f073e14b0a1624boriginalЗасгийн газар өчигдөр оны эхний хуралдаанаа хийсэн юм. Уг хуралдаанаар нэлээд хэдэн асуудал хэлэлцсний нэг нь ШӨХТГ-ын даргын томилгоо байлаа. ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй гэх тайлбарыг өгч, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнийдагуу дараагийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар тус газрын даргаар Т.Аюурсайханыг томиллоо. Түүнийхувьд Ардын намын Шинэчлэлийн хорооны тэргүүнээр ажиллаж байсан. Мөн Шинэчлэлийн Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан нэгэн. Түүнчлэн ордны гадна цуглаан хийж шинэчлэлийн Засгийн газар хэрхэн үр дүнтэй ажилласан талаар иргэдийн саналыг авч байсан удаатай. Тэрээр энэ удаа ШӨХТГ-ыг удирдан ажиллах нь.

Ц.Нандин 

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …