Монголын 9 иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байна

145453654afe8b38ec0281Олон Улсын Интерполын товчоогоор манай улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл уг тоо ес болжээ. Тодруулбал, дахин гурван иргэнийг нэмж эрэн сурвалжилж байгаа юм байна.

Тодруулбал, 43 настай эрэгтэй Ц.Гансүх. Төв аймгийн Мөнгөнморьт сумынх. Тэрбээр бусдын амь насыг санаатайгаар хохироогоод ор сураггүй алга болжээ.

42 настай эмэгтэй С.Энхчимэг. Дорноговь аймгийн Сүмбэр сумынх. Тэрбээр бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна.

Харин 36 настай Г.Нэргүй гэх эмэгтэй бусдыг залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа аж. Тэрбээр Архангай аймгийн Түвшрүүлэх сумынх.

Харин өмнө нь эрэн сурвалжлагдаж байсан загвар өмсөгч Т.Аятунгаа болон түүний ээж Б.Солонго, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Анез, Еркин нарын тухайд,

Т.Аятунгаа, Б.Солонго нар нь хүүхдийн эсрэг гэмт хэргээр,

Н.Энхтуяа, Б.Хуяг нар нь бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан,

Т.Анез, Т.Эркин нь хулгайн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Б.Золбоо

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …