Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн үндэслэн “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 2-ны баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр тогтсон.
Өөрөөр хэлбэл маргааш буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Хэдийгээр энэ өдөр бүх нийтийн ажлын өдөр боловч дугаарын хязгаарлалт үйчлэхгүй гэдгийг албаны хүн мэдэгдсэн байна.