“Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүллээ

f6bb0e2598410e76original201713182201501111325Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого 1 их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болсон. Иймээс УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийж байгаа. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулав. Тэдгээрийг УИХ өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжлээ.

Тухайлбал, “Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүллээ. Тодруулбал, Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ. Сайд нарын нүдэнд “Prius” машин хамгийн их ашиг өгдөг унаа болж харагдсан бололтой. Авто машинуудад цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Prius”-ийнхийг гурав дахин өсгөжээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …