Жолооч, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэн ой таван сартай хүүхэд амиа алдлаа

4acdaee6c10d396csmallӨчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд портер маркийн автомашинд дайруулж амиа алджээ.

Хэргийн талаар тодруулбал, хорооны айлууд нийлж хогоо ачуулахаар портер машин хөлсөлсөн ба жолооч хариуцлага алдсанаас ийнхүү бага насны хүүхэд амиа алджээ. 2015 он гараад 12 хонож байна. Энэ хугацаанд зам тээврийн ослоор 2 хүүхэд амь насаа алдаж 19 хүүхэд гэмтэж бэртсэнийг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ эрсдлээс хамгаалж, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …