Өрийн даацыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өнөөдөр дахин хэлэлцэнэ

12169cb7204444b5originalӨнөөдөр Төрийн ордонд ч дөрвөн байнгын хороо хуралдаж УИХ-аар хэлэлцэж буй 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан уг асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулсан учраас ийн хэлэлцэх асуудлыг яаравчлах нь зөв гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль буюу өрийн таацыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өнөөдөр нэн яаралтай гэсэн зарчмаар хэлэлцэх нь зөв гэж Засгийн газраас үзсэн байна. Энэ утгаараа Төсвийн дэд хороог хуралдуулсны дараа энэхүү асуудлыг холбогдох байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, пүрэв гарагт чуулганаар оруулах нь зөв гэж дүгнэсэн байна.

Эхэнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээ хийнэ.

Дараагаар нь Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн малын татвартай холбоотой зохицуулалт бүхий Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх юм. Харин Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаанаа хэлэлцсэн бол Төсвийн байнгын хороо 13.00 цагт хуралдаанаа зарлажээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өрийн таацыг нэмэгдүүлэх болон 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …