С.Шаарийбуу гуайн санаа амрахгүй

5f9e19524c5de01bigМалайз улсад харийн хүний гарт золгүйгээр амиа алдсан бүсгүйн араас монголчууд мөн ч их эмгэнэн гашуудсан. Хөөрхий эцэг нь олон жилийн турш охиных нь амийг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдээс ял нэхэж, энэ нь түүний амьдралын утга учир болж Монгол Малайзын хооронд ёстой л хөлөө хүрэх газраа явж, хэлээ хүрэх газраа заргалдаж явсан. Тэгвэл энэ бүхэн одоо л нэг байх ёстой гольдролоо олох шинжтэй мэдээллүүд цацагдаж эхэллээ.

Учир нь С.Шаарийбуу гуайн хоёр хоногийн өмнө сонссон мэдээлэл өчигдрөөс хэвлэлээр цацагдаж Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарт ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноосон тухай мэдээлж эхэлсэн.

Тэгвэл алуурчид болох Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарт анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон ч дараагийн шатанд нь хэрэгсэхгүй болгож улмаар нэг нь сураггүй алга болж олдохгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Харин Малайзын Холбооны шүүх буюу манайхаар улсын дээд шүүхээс нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг цуцлаж ялын дээд хэмжээг хэвээр үлдээсэн гэнэ. Ийнхүү эцсийн шатны шүүхээс Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг цаазаар авахаар ял оноосон нь монголчуудын сонорт хүрч байгаа нь энэ аж.

Олон жилийн тэртээх хэргийг нэхэн сануулбал Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт орчуулагчаар ажиллаж гэрч болсонШ.Алтантуяаг өдгөөгөөс найман жилийн өмнө Малайзд зэрлэгээр хөнөөсөн юм.

Асар их мөнгө оролцсон хууль бус наймаанд орчуулагчаар нь ажилласан Ш.Алтантуяа хэргийн хамгийн гол гэрч болсон байдаг. Энэ хэрэг илэрснээр Малайзын сонгуулийн өмнө эрх баригч намыг онхолдуулах хэмжээний дуулиан дэгдэх нь тодорхой байсан тул ийнхүү орчуулагчаа асар их мөнгө халаасалсан улстөрчид болон тэдний гар хөл нь устгахаар шийдсэн нь биеллээ олсон байдаг.

Гэхдээ энэ хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдүүд л цаазын ял авч байгаагаас Багинда гэх мэт захиалагч, хэргийг санаачлагчид, их мөнгөний төлөө хүний аминд хүрэх тушаалыг хайр найргүй өгдөг улстөрчид хуулиас гадуур үлдээд байгаа юм. Тиймээс ч хэргийг гардан үйлдэгчид цаазлагдлаа гээд С.Шаарийбуу гуайн санаа тэгтэл цэлмэж, амрахгүй нь тодорхой.

Талийгаачийн аав С.Шаарийбуу Гадаад харилцааны яамны Консулын газарт хандан хүсэлт гаргасан байна. Энэ хэрэгт манай улсын талаас хэрхэн анхаарал хандуулж ажиллаж буйг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Д.Болдоос тодруулахад “Иргэн С.Шаарийбуу бидэнд хүсэлт гаргасан. Хүсэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Энэхүү хэрэгт манай Консулын газар болон Банконкд суугаа Элчин сайдын яамны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн Элчин сайдын яамны төлөөлөл Малайзад ажиллаж байгаа” гэх хариултыг өгсөн бол тус газрын дарга Н.Батаа “Бангкок дахь элчин сайдын яаманд Малайз улс хамаардаг. Монгол Улсаас Тайландын Бангкокт суугаа Элчин сайд Ч.Баттөмөр холбогдож, шүүх хурал болсон талаар мэдээлсэн.

Анхан шатны шүүхээс хоёр цагдаад цаазаар авах ял оноосон. Энэ шийдвэрийг Дээд шүүхээс нь хэрэгсэхгүй болгож хоёр хүнийг сулласан байдаг. Өнөөдөр болсон шүүх хурал бол Холбооны дээд шүүхийнхурал буюу хамгийн эцсийншийдвэрийг гаргадаг хуралюм.

Энэ хурлаар анхан шатны шүүхийн шийдвэр буюу цаазаар авах ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр дахин давж заалдах эрх байхгүй гэсэнүг. Бангконг дахь манай ажилтан Малайзад ажиллаж байгаа. Өөр мэдээлэл ойрын хугацаанд ирэх байх. Өнөөдөр болсон шүүх хурлыншийдвэрийн талаар мэдээлэл ирээгүй байна. Дипломат шугамаар асуудалд ханддаг учраас бараг 14 хоног болдог” хэмээн мэдээлэл өгчээ.

Одоо цацагдаад байгаа мэдээллүүд үндсэндээ иймэрхүү, харин болж байгаа үйл явдал яаж ч өрнөж магадгүй бололтой.

Эх сурвалж: bataar.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …