Гадаадад хийлгэх эмчилгээнд энэ жил 500 сая төгрөг төсөвлөжээ

olloo_mn_1421206688_emchilgeeМанай улсаас олон хүн гадаадад явж эмчлүүлж байгаа. Зарим нь өөрийн орны эрүүл мэндийн салбарыг голж гадагшаа явдаг бол зарим нь эх орондоо эмчлэгдэх боломжгүй болсон тохиолдолд гадаад оронд эмчлүүлэхээр зайлшгүй явдаг билээ.

Тэгвэл гадаадад эмчлүүлээд ирсэн хүмүүс эргэж ирээд тодорхой хэмжээний эмчилгээний зардал авах ёстой байдаг аж. Тэгээд ч жил бүр Эрүүл мэндийн яам гадаадад хийлгэх эмчилгээнд зориулж мөнгө төсөвлөдөг. Энэ мөнгийг ямар хүмүүст олгодог талаар Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаагаас тодрууллаа. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын 2014 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад оронд эмчлэгдэх 33 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталж өгдөг. Жил бүр 500 сая төгрөг гадаадад хийлгэх эмчилгээнд төсөвлөгддөг” гэлээ.

Тэгэхээр гадаадад эмчлүүлээд ирсэн хүмүүст гадаадад эмчлэгдэх ёстой гэснийг тодорхойлсон нэгдсэн эмнэлгийн эмч нарын гаргасан дүгнэлт, эмчилгээнд яваад ирснийхээ дараа тухайн оронд эмчлүүлсэн эмнэлгийн дүгнэлт, төлбөрийн баримт болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн уг санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг байна.

Г.Сүрэн
olloo.mn
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …