Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хогийн цэг ашиглалтанд орлоо

p19bvp1aq6dcb5jpbvu15hn1oc72Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл,  АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийг  Хан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

p19bvp1aq61n8v1p4j14k415201eil1

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …