2014 он хамгийн дулаан жил байсан гэв

12122014 он бол анх 1880 онд агаарын дулааныг тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн дулаан жил болжээ. Америкийн Үндэсний далай тэнгис, цаг уурын асуудал хариуцсан газрын судалгаанаас үзвэл, 2014 оны дундаж дулаан 14.6 хэм байсан бөгеөд энэ нь XX зууны дунджаас 0.69 хэмээр илүү байгаа аж. Дулаарч буй газруудад Оросын Алс Дорнодын бүс, Америкийн баруун бүс нутаг, Өмнөд Америкийн эх газрын хэсэг, Австралийн зүүн, баруун далайн дагуу бүс, Европын дийлэнх бүс, Хойд Африкийн зарим бүс нутаг багтжээ. 2014 онд дэлхийн далайн мандлын дулаан шинэ хэмжээнд хүрчээ.

Түүнчлэн энэхүү судалгаанаас харвал дэлхийн агаарын хэм цаашид ч улам дулаарах аж. Үүний гол шалтгаан нь хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хийтэй холбоотой юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …