Рестаронууд үүдээ барих дээрээ тулсан шалтгаан

olloo_mn_1421725107_tsalingaaawyaТомоохон сүлжээ ресторанууд үүдээ барихад хүрч гэнэ. Яагаад гэвэл төрийн байгууллагууд албан хаагчдынхаа цалинг өгөхгүй байгаа учраас …
Инээдтэй байна уу. Гэхдээ энэ бол өнөөгийн нийгмийн маргашгүй үнэн дүр зураг юм. Томоохон сүлжээ рестораны байнгын үйлчлүүлэгчид бол Төрийн албан хаагчид л байдаг.

Тэд тийм өндөр цалинтай юм уу гэхээр үгүй ч юм шиг. Гэхдээ л тансаг рестораныг дүүргээд хооллоод байх хэмжээний.

Гэтэл дээрх ресторанууд сүүлийн хэдэн өдөр эл хуль оргих болж. Учир нь нөгөөх багтаж шингэхгүй болтол нь дүүргэж хооллодог төрийн албан хаагчид нь цалингаа авалгүй удсан байна. Ер нь жил бүрийн нэгдүгээр сарын 15-ны өдөр “Төрийн сан” нээгдсний дараа төрийн албан хаагчдын цалинг тавьдаг уламжлалтай. Тэгсэн “Төрийн сан” нээгдснээс хойш таван өдөр өнгөрчихөөд байхад цалингаа хэзээ тавих эсэх нь тодорхойгүй хэвээр л байгаа аж.

Сангийн яамны мэргэжилтэн “Улсад цалин тавих мөнгө байхгүй учраас энэ сардаа төрийн албан хаагчдын цалинг тавих боломжгүй” гэж мэдэгдсэн тухай зарим хэвлэлүүд мэдээлж байна.

Сүүлийн 15 жилд төрийн байгууллагын цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүртлээ хямарч байгаагүй гэх юм. Арга ч үгүй биз эдийн засгийн хурдтай өсөлт, тэрбумаар яригддаг төсөв их наяд болтлоо өсч, дэвшсэн энэ үед Монголчууд, тэр дундаа төрийн албан хаагчид дутагдах зүйлгүй сайхан байсан биз. Харин ингэж хэмжээ хязгааргүй туйлсны хорыг өнөөдөр нийт түмнээрээ амсаж сууна.

Цалин өгөхгүй байна гээд жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа бололтой. Тэгээд ямар нэмэр байхав дээ. Жагсаал хийлээ гээд гаднаас хөрөнгө орж ирэх биш. Эсэргүүцлээ илэрхийллээ гээд улс мөнгөтэй болчих биш дээ. Тиймээс хэзээ мөнгөтэй болох бол гээд хүлээгээд л сууж байхаас, ямар цалингүй бол ажил хийх биш.

Ами
Olloo.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …