Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 2014 оны шилдэг залуучуудын байгууллага боллоо

NAMZH_togol_banner623136352201501200233 (1)Анх 1997 онд байгуулагдаж байсан Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо нь Монголын залуучуудын төлөөх  идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын   нэг юм.  Өнгөрсөн  17-н жилийн хугацаанд 60000 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэж, залуучуудын болон нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бодлогын шинжтэй  олон ажлууд санаачлан, амжилттай хэрэгжүүлж ажилласан байна. Тухайлбал Монгол орны 21 аймаг, сум сууринд амьдарч, сурч буй залуусынхаа дуу хоолойг сонсоход түлхүү анхаарлаа хандуулан ажилласан байна.  Тухайлбал  Булган аймагт хангайн бүсийн 5 аймгийн  НАМЗХ-ны  залчуучууд хуран чуулж “1000-н залуусын чуулга” уулзалт хийсэн. Дараа нь  Дорноговь аймагт  говийн бүсийн аймгуудын залуучдын дунд 500-н залуусын чуулга уулзалт зэргийг амжилттай зохион байгуулж, чуулганд оролцсон залуучуудынхаа  санаа бодлыг  сонсож, цаашдынхаа зорилго зорилтонд тусган ажиллахаар болжээ. Мөн  НАМЗХолбоо МУИС-ын эрдэмтэн, судлаач багш нартай хамтран  “Залуучуудын талаар баримтлах Төрийн бодлого” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийж, Монголын залуучуудын өмнө тулгамдсан олон чухал сэдвийг хөндөн ярилцсан, өндөр ач холбогдолтой ажил болж чадсан юм. Түүнчлэн “Би бодохдоо” сэдэвт үндэсний хэмжээний уран илтгэлийн тэмцээнийг 16-40 насны залуучуудын дунд зохион байгуулж 300 гаруй залуучууд“Асуудал Шийдэл” сэдвээр илтгэл тавьж оролцсон юм. Энэ мэтчилэн НАМЗХолбоо залуучуудтайгаа хамтран тэдний тулгамдсан асуудал, гарах гарц,  шийдлийг эрж хайсан цөөнгүй ажлыг зохион байгуулсан юм. Мөн улс төрийн хүрээнд ч тэд чимээгүй суулгүй, аливаа жагсаал цуглаанд өөрсдийн байр сууриа илэрхийлж оролцохоос гадна дангаараа жагсаал зохион байгуулж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэж байсан удаатай. МУ-ын ерөнхий сайд асан                      Н.Алтанхуягийг засгийн газрыг толгойлж байх үедээ Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн асуудлыг эсэргүүцэн “Огцруулах уу? Оршуулахуу?” Тайван жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулсан. Энэ үеэрээ Монгол улсын үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн жагсаалд оролцогчид барьсан байсан  нь олны анхаарлыг татаж чадсан үйл явдал болсон юм. Тус холбоо дэргэдээ Хувь хүний хөгжил, Манлайлал, Гишүүнчлэл, Улс төр  хууль эрх зүй, Бизнес хамтын ажиллагаа, Пиар (PR) хэвлэл мэдээллийн хороо зэрэг нийт 6 хороог, НАМЗХ дэргэдэх залуу эмэгтэйчүүдийн Бриллиант клуб, Уулчин явган аялагчдын клуб, Мэдээлэл технологийн, Эмч, эмнэлгийн ажилчдын Эрүүл Монгол клуб…. гэх мэт 6 клубыг байгуулан ажиллуулж салбар бүрт үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллахыг зорин ажиллаж байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залуучуудын чөлөөт цагаа цэвэр, эко орчинд өнгөрүүлэх боломжыг бүрдүүлэх үүднээс “НАМЗХ төгөл” цэцэгт төгөлийг байгуулан ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү 2014 онд тус холбооны хувьд  дотоод бүтэц, зохион байгуулалтандаа бодлогын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт хийж, улс төр, эрүүл мэнд,  урлаг спорт, боловсрол зэрэг нийгмийн томоохон салбарт  идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.  Монголын залуучуудын төлөө хичээл зүтгэл гарган ажилласаныг нь үнэлж Монголын 2014 оны шилдэг залуучуудын байгууллага болон шалгарсан сайхан мэдээгээр 2015 оноо угтжээ. Монголын залуучуудын төлөөлөл 60000 гаруй залуучууд Монгол улсын өнцөг булан бүрт энэ байгууллагын харьяалалд багтан зөв нийгмийг бүтээхийн төлөө чармайн ажиллаж байна.

1926138_830268576989938_5347501_o574282174201501200233 man_jagsaal09jpg-105146-1161916330202198457201501200233

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …